Нууцлалын бодлого
Энэ бодлого нь AuraCode.mn үйлчилгээг ашиглах явцад бид таны хувийн мэдээллийг хэрхэн цуглуулж, ашиглаж, хамгаалдгийг тайлбарлана.
1. Бид ямар мэдээлэл цуглуулдаг вэ
Бүртгүүлэхэд нэр, имэйл хаяг, нэвтрэх сувгийн мэдээлэл (Google/Apple/Facebook) хадгална. Тайлал үүсгэхдээ төрсөн огноо, цаг, газар, хариулт, мөн зөвшөөрсөн тохиолдолд нүд/алганы зураг цуглуулна.
2. Зураг хэрхэн ашиглагддаг вэ
Нүд, алганы зургийг зөвхөн таны тайлалыг үүсгэхэд ашиглана. Зургийг хувийн, нууцлалтай сан (private storage) -д хадгалж, богино хугацааны signed URL-аар л хандана. Зургийг олон нийтэд нээлттэй болгохгүй, индекслэхгүй.
3. Мэдээллийг хэн харах эрхтэй
Таны мэдээлэлд зөвхөн та болон системийн автоматжуулсан үйлчилгээ хандана. Гуравдагч этгээдэд борлуулах, шилжүүлэхгүй.
4. Устгах эрх
Та "Миний булан" хэсгээс өөрийн тайлал болон оруулсан зургийг бүрмөсөн устгах хүсэлт гаргах боломжтой. Устгасны дараа сэргээх боломжгүй.
5. Төлбөрийн мэдээлэл
Бид таны банкны карт, нууц үгийг хадгалдаггүй. Төлбөрийг QPay-ийн аюулгүй системээр дамжуулан хийнэ.
6. Холбоо барих
Нууцлалтай холбоотой асуулт байвал бидэнтэй сайтын Contact хэсгээр холбогдоно уу.